
The Media Show 2026
2026 оны 11 сар Улаанбаатар хот
Жил бүр зохион байгуулдаг The Media Show арга хэмжээ маань 2026 оны 11 дүгээр сард болох гэж байна. The Media Show санаачилга нь медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгодог.
Анх The Media Show подкастаар эхэлсэн энэ санаачилга маань жил бүрийн намар хэвлэл мэдээлэл, медиа салбарынхан болон медиаг ойлгох, суралцах хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд зориулсан The Media Show арга хэмжээ болж өргөжин хөгжиж байна.
Сэтгүүлч, сэтгүүл зүй сонирхогчид төдийгүй контент бүтээх, бичиж туурвих сонирхолтой, хэвлэл мэдээллийг ойлгохыг хүссэн хэн бүхнийг The Media Show 2026-д урьж байна.
• Медиаг ойлгох, мэдээллийг ялган таних чадвар нэн чухал болсон энэ цаг үед хэвлэл мэдээллийн экосистемийн талаар цогц мэдээлэл авах, гол тоглогчидтой ярилцаж, хэлэлцэх орон зай энд бий.
• Түүнчлэн залуу сэтгүүлч, оюутнуудын хувьд салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс урам зориг авах, сонирхсон асуултдаа хариулт авах, танилцаж ярилцах таатай боломж байдгийг өмнөх оролцогчид маань хэлж байв.
• Цаашлаад медиа салбарынхаа өнөөдөр, маргаашийг хэлэлцэх, санал бодлоо хуваалцах сэтгүүлч, контент бүтээгч, менежерүүд бүгдээрээ энд цуглаж, халуун дотно нэгэн өдрийг өнгөрүүлэхийг урьж байна.
Нийгмийн сайн сайхан байдал эрүүл хэвлэл мэдээллийн орчинтой салшгүй холбоотой. Энэ орчныг бий болгоход медиа өөрөө төдийгүй олон нийт, хувийн хэвшлийн оролцоо ч онцгой чухал ач холбогдолтой билээ. Тиймээс арга хэмжээг эхлэх болсноос хойш ижил үнэт зүйлийг эрхэмлэгч, нийгмийн сайн сайханд гар бие оролцох бизнесүүдийг уриалж, урин дуудсаар ирсэн. Та The Media Show 2026-тай хамтран ажиллахыг хүсвэл сошиал медиа хуудсуудаар маань холбогдоорой!

