“Залуу медиа энтрепренер”-ийн сургалт
“Залуу медиа энтрепренер”-ийн анхны сургалт 2026 оны 9-р сард 8 оролцогчтойгоор амжилттай боллоо.

The Media Show маань “Залуу медиа энтрепренер”-ийн анхны сургалтаа хийлээ. Энтрепренер гэхээр бид их гоё үг, “күүл” залуусын чамирхал мэтээр ойлгох нь бий.
Гэвч энэ бол ердөө л санаагаа бодитой бизнес болгох, төслөө бизнес нүдээр харж, өөрөө өөрийгөө тэжээн тэтгэхүйц урт хугацааны тогтвортой бизнес загварыг бий болгох алхам билээ. Тэгвэл энэ замд ямар саад, бэрхшээл учирч байна вэ, түүний шийдлийг хэрхэн олох вэ, төслийнхөө алс хэтийг хэрхэн бизнес нүдээр төлөвлөх вэ гэдгийг бид 2026 оны 9 дүгээр сарын 9-нд нэг өдрийн турш хамтдаа ярилцлаа.
Анхны сургалтад маань ирсэн 8 оролцогчдоо маш их баярлалаа. Дараачийн сургалт маань 12-р сард зарлагдах тул сошиал хуудаснуудыг маань дагаж, цаг тухайд нь мэдээлэл аваарай.

