Залуу медиа энтрепренерийн сургалт II
Медиа бизнесээ эхлэх гэж буй, эхэлж удаагүй залуу мэргэжилтнүүдэд зориулсан 2 дахь удаагийн сургалт 12-р сард болно.

Залуу медиа энтрепренерийн анхны сургалт маань 2026 оны 9 дүгээр сард амжилттай боллоо. Медиа бизнесээ эхлэх гэж байгаа, эхлээд удаагүй залуу мэргэжилтнүүд болон бизнес загвараа эрэлхийлж буй хэн бүхэнд зориулсан 2 дахь удаагийн сургалтаа 12-р сард зохион байгуулах гэж байна.
Хэрэв та:
-
Өөрийн контент, суваг, медиа брэнд бий болгохыг зорьж буй
-
1-3 жил ажиллаж байгаа
-
Дуртай учраас хийж байгаа гэсэн үеэс тогтвортой бизнес болгоё гэсэн шилжилтийн үед байгаа бол таныг урьж байна.
Сургалтын агуулга:
-
Та яагаад энэ медиаг хийж байна вэ? Үүнийг зах зээлд хэрхэн буулгах вэ?
-
Стратеги, хэрэглэгч, ялгарал: Таны медиа хэнийг чиглэж, яагаад хэрэглэгчид ач холбогдолтой, юугаараа ялгаатай вэ?
-
Орлогын загварууд юу байж болох вэ? Амжилттай жишгүүдийг хамтдаа ярилцаж, өөрийн орлогын загварыг зураглах
Дээрх асуултуудын хүрээнд хамтдаа нэг өдөр ярилцаж, ажиллахыг хүсэж байвал уг сургалтад хамрагдаарай!

